Лавлах утас монгол–чех хэлээр

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БӨГӨӨД ХҮН БҮР ХАНДАЖ БОЛНО.

Та шийдвэрлэхэд бэрх, амьдралын хүнд нөхцөлд орсон бол манай байгууллагад хандаарай. Манай опературууд Чех-Монгол хэлээр  тантай харилцаж танд тулгамдсан аливаа асуудалыг шийдэх тал дээр мэдээлэл, зөвөлгөө өгч шаардлагатай газартай таныг холбож өгнө. 
Мөн та БНЧУлсын  оршин суух зөвшөөрөл, эрүүл мэндийн даатгал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний системийн тухай мэдээлэл авах түүнчлэн таны амьдралын нөхцөл байдал, тулгамдсан асуудалын шийдвэрлэхэд хэрэгтэй мэдээллийг авч болно. 
Жишээлбэл Чех улсын нийгмийн халамжийн байгууллагаас дэмжлэг авч болох эсэх талаар мэдэхийг хүсвэл  бидэнтэй холбоо бариарай! 
Mанай мэргэшсэн операторууд танд утсаар хэлмэрчлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна  амьдралын хүнд нөхцөлд дэмжлэг үзүүлэх мэдээллийг өгөх боломжтой. 
Дараах ажлын цагийн хуваарийн дагуу утсаар хэлмэрчилэх үйлчилгээг авах боломжтой.

Үйлчлүүлэгч лавлах утасны оператортой утсаар холбогдох тохиолдолд үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд лавлах утасны дотоод зорилгоор дуудлагыг бүртгэж болно. Бичлэгийг ямар нэгэн гуравдагч этгээдэд өгөхгүй бөгөөд үзүүлж буй үйлчилгээний чанарын талаар ярилцлагын үнэлгээ хийсний дараа устгана. 

Лавлах утас – Харита БНЧУ

даваа, лхагва: 911, 1416

утас +420 733 676 667

и-мейл: mongol.info@charita.cz

Манай үйлчилгээ

Мэдээлэл 

  • БНЧУ дахь оршин суухтай холбогдсон
  • ажил эрхлэлтэй холбогдсон
  • нийгмийн үйлчилгээний туха
  • эрүүл мэндийн үйлчилгээний тухай
  • боловсролын тухай
  • аж амьдралд тулгарсан бусад асуудлын талаар

Тусламж:
• албан маягтыг бөглөхөд утсаар дамжуулан туслана

Аман орчуулга: 
• утсаар дамжуулан орчуулж өгнө

Орчуулга: 
• БНЧУ-д оршин суухтай холбогдсон

Мэдээлэх үйлчилгээ үнэ төлбөргүй.
Та манай утсанд хандахдаа аль оператораар дамжихаас шалтгаалан залгасан төлбөрөө л төлнө.
Манай үйлчилгээнд хандахдаа нэрээ мэдэгдэх шаардлагагүй.

Төслийг “Гадаадын иргэдийг идээшин дасгах – 2023” хөтөлбөрийн хүрээнд БНЧУ-ын ДХЯ-аас, Прага хотын захиргаас хамтран санхүүжилж байна.

MVPraha