ЧЕХ УЛС ДАХЬ ХАРИТА ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААС
ЧЕХЭД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛЧУУД ЗӨВЛӨЛГӨӨ АВАХ ТУХАЙ
Та Чех Улсад байх хугацаандаа шийдвэрлэж чадахгүй асуудалд орж байсан уу?
Чех Улсын байгууллагуудтай харилцах үед Танд орчуулагч хэрэгтэй болдог уу?
Тийм бол Та Чехийн Харита төрийн бус байгууллагаас Монгол иргэдэд зориулсан
зөвлөлгөө өгөх утсаар хандаж болно.
МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ:
- Та монгол хэл дээр дараахи төрлийн мэдээллийг авч болно:
- визтэй холбогдсон мэдээлэл
- ажил эрхлэлтэй холбогдсон мэдээлэл
- аж амьдралд тулгарсан бусад асуудлын талаар
- нийгмийн үйлчилгээний тухай мэдээлэл
- эрүүл мэндийн үйлчилгээний тухай мэдээлэл
- боловсролын тухай мэдээлэл
- Чех Улсад оршин суух болон визтэй холбогдон асуудал гарсан тохиолдолд утсаар дамжуулан орчуулж өгнө
- Албан маягтыг бөглөхөд утсаар дамжуулан туслана
ХЭЗЭЭ БИДЭНД ХАНДАЖ БОЛОХ ВЭ?
Даваа, Лхагвад 9 – 11, 14 – 16 цагт
Зөвлөгөө авах утас: 733 67 66 67
Та өөрийн асуултыг монгол хэлээр доорхи и-мэйл хаягаар бидэнд ирүүлж болно:
Yahoo: mongol.info
Мэдээлэх үйлчилгээ үнэ төлбөргүй байна. Харин Та манай утсанд хандахдаа аль оператораар (О2, Т-мобиль, Водафоне гм.) дамжихаас шалтгаалан залгасан төлбөрөө л төлнө.
Манай утсанд хандахдаа нэрээ хэлэхгүй байж болно.
Та манай мэдээллийн утсаар өөрт тохиолдсон асуудалын талаар Монгол, Чех операторуудтай ярилцана.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг: www.charita.cz/infolinka
Чех Улсын Харита төрийн бус байгууллага



